Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 07 дугаар сарын дунд арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур Агаарын дундаж температур энэ арав хоногт Цахир, Тариат, Хангай сумдын нутгаар 13.5 – 14.5 градус, бусад сумдын нутгаар 15.7 - 20.1 градус дулаан байлаа.Олон жилийн дундажтай харьцуулахад Хайрхан, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас 1,0 – 3,3 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарт өдөртөө Хашаат, Өлзийт, Хайрхан, Хотонт ,Төвшрүүлэх сумдын нутгаар 28,0 градус, бусад сумдын нутгаар 22,0 – 27,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Эрдэнэбулган сумдын нутгаар 8,0 – 10,0 градус, бусад сумдын нутгаар 2,0 - 7,0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр ажиглагдаагүй байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Цахир сумдын нутгаар 18,0 - 23,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Цахир, Жаргалант сумдын нутгаар 37,0 -44,0 градус, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Чулуут, Булган, Хашаат, ӨндөрУлаан сумдын нутгаар 50,0 – 55,0 градус,бусад сумдын нутгаар 56,0 - 60,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Хотонт, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 1,0 - 2,0 градус, бусад сумдын нутгаар 3,0 – 8,0 градус дулаан байсан байна. Хөрсний гадарга дээр 40,0 градусаас дээш дулаарсан өдөр ихэнх сумдын нутгаар 3 - 10 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 1,8 – 44,3 мм тунадас орсон байлаа.Хамгийн их нь Цахир суманд 44,3 мм , хамгийн бага нь Хангай сумын нутгаар 1,8 мм тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Цахир, Жаргалант сумын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Цэцэрлэг, Хашаат, Чулуут, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 5 – 15 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь түр зуур Эрдэнэмандал сумын нутгаар секундэт 15 метр хүрсэн байв. 10 м/с –ээс их салхитай өдөр ӨндөрУлаан, Цахир, Булган, Хангай, Хашаат, Эрдэнэбулган сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 4 өдөр ажиглагдсан байлаа.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг хашаалаагүй тайлбайн бэлчээрийн ургамлын үзэгдэл зүйн ажиглалтын мэдээгээр аймгийн нийт нутгаар ургамлын ургалт удаашралтай, ургамлын дундаж өндөр 4 - 11 см , зуншлагын байдал 50 орчим хувь нь сайн, 50 гаруй хувь нь дунд байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт сумын төвийн ойролцоо хийдэг бэлчээрийн хортон царцааны ажиглалтын мэдээгээр ихэнх сумдын нутгаар 1м 2 талбайд 1 – 4 ширхэг царцаа ажиглагдсан байлаа.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл : МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, хонь хяргах зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байсан байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа